Айчи-Нагояа 2026: Маргаашийн онцлох тоглолтууд

Азийн Наадмын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Маргааш усанд сэлэлт, бадминтон, холимог тулаан, дугуй, карате, буудлага /10м хий/, ширээний теннис, триатлон, элсний волейбол, ушугийн төрлөөр Монголын шигшээ багийн тамирчид өрсөлдөнө.
ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛ
Айчи Нагояа 2026 тэмцээний эмэгтэйчүүдийн элсний волейболын төрөлд манай шигшээ багаас үндэсний дээд лигийн Хөвсгөл Севен Старс клубийн тоглогч Э.Анударь, Хобби Эйс клубийн тоглогч П.Хатанзаяа нар шигшээ багаа төлөөлөн Азийн наадмын эхний тоглолтоо хийнэ. Маргааш буюу 09-р сарын 20-нд 08:00 цагаас Азийн чансааны #4 Японы төрсөн эгч дүүс болох Мацүмото Рэн, Мацүмото Нон нартай өрсөлдөнө.
ТРИАТЛОН
Айчи Нагояа 2026 тэмцээний триатлоны эрэгтэйчүүдийн төрөлд манай шигшээ багаас спортын мастер Г.Амарсанаа өрсөлдөнө. Триатлоны төрөлд нийт 33 тамирчин өрсөлдөх бөгөөд техникийн зөвлөгөөн явагдаж, СМ Г.Амарсанаа 10-р байрлалаас уралдахаар боллоо. Триатлоны эрэгтэйчүүдийн төрөл маргааш буюу 09-р сарын 20-нд 07:30 цагаас эхлэнэ. Мөн триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд манай шигшээ багаас Ц.Аяс, Г.Номуунаа нар өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн триатлоны төрөлд нийт 29 тамирчин өрсөлдөх бөгөөд У.Аяс 15-р байрлалаас, Г.Номуунаа 17-р байрлалаас өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн триатлоны төрлийн тэмцээн маргааш буюу 09-р сарын 20-нд 10:00 цагаас эхэлнэ. Дасгалжуулагчаар Т.Цог, МТрХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Батхуяг нар ажиллаж байна.
ХОЛИМОГ ТУЛААН
Айчи Нагояа 2026 тэмцээний холимог тулааны эмэгтэйчүүдийн -60 кг-ын жинд залуучуудын Дэлхийн аварга Б.Алтанчимэг өрсөлдөнө. Түүний хувьд холимог тулааны шөвгийн наймын эхний тоглолтоо Энэтхэгийн шигшээ багийн тамирчин Тарьяал Сүчикатай өрсөлдөх бөгөөд тоглолт маргааш буюу 09-р сарын 20-нд 10:40 цагаас эхний тоглолтоо хийнэ. Дасгалжуулагчдаар МХТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГД Г.Дашдаваа, ОУХМ Г.Чулуунхуяг нар ажиллах юм. Мөн МХТХ-ны шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ч.Бат-Амгалан тэмцээний шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд уригдан ажиллаж байна.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI- Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим -Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




