Айчи-Нагояа 2026: МАРГААШ МОНГОЛЫН БАГИЙГ ХҮЛЭЭЖ БУЙ ГУРВАН ЧУХАЛ ТУЛААН

Айчи-Нагояа 2026 Азийн наадам амжилттай үргэлжилж байна. Монголын баг тамирчдын хувьд маргааш буюу есдүгээр сарын 22-нд элсний волейбол, 5х5 сагсан бөмбөг болон волейболын төрлөөр анхаарал татахуйц гурван тоглолт хүлээж байна.
ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛ
Маргаашийн хөтөлбөрийг Монголын элсний волейболын эмэгтэй хос эхлүүлнэ. Монголын элсний волейболын шигшээ багийн тоглогч Э.Анударь болон П.Хатанзаяа нар Вьетнамын эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийх бөгөөд тоглолт Хэкинон Рёкүчи элсний волейболын талбайд болно. Манай тамирчдын хувьд Азийн наадам шиг өндөр түвшний тэмцээнд өрсөлдөж буй нь өөрөө чухал боломж.
5Х5 САГС
Маргааш Монголын эмэгтэй 5х5 сагсан бөмбөгийн шигшээ баг С хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын эсрэг хийнэ. Эхний тоглолтдоо Хятадын Тайваньд 67:76-аар ялагдсан бол дараагийн тоглолтдоо БНСУ-ын эсрэг хийсэн бөгөөд 88:61-ийн харьцаатайгаар хожигдсон. Харин маргааш Малайзтай хийх тоглолт нь хэсгийн сүүлийн тоглолт. Азийн наадамд өрсөлдөж буй A,B,C хэсгүүдийн гуравдугаар байрт шалгарсан амжилт сайтай хоёр улсын шигшээ баг шөвгийн наймд шалгарна. Одоогийн байдлаар манай шигшээ баг C хэсгийн гуравдугаар байрт -36 бөмбөгтэй, Тайландын шигшээ баг А хэсгийн гуравдугаар байрт -74 бөмбөгтэй, Казахстаны шигшээ баг B хэсгийн гуравдугаар байрт -93 бөмбөгтэй бичигдэж байна.
ВОЛЕЙБОЛ: 11-Р БАЙРЫН ТӨЛӨӨ НЕПАЛЫН ЭСРЭГ
Монголын эмэгтэй волейболын шигшээ багийн хувьд маргааш Азийн наадмын сүүлийн тоглолтоо хийнэ. Өнөөдөр 9, 10-р байрны төлөөх тоглолтод Филиппиний багт 0:3-аар ялагдсан. Монголын шигшээ баг ийнхүү 11–р байрны төлөө Непалтай тоглохоор болсон. Манай багийн хувьд энэ тоглолт Айчи-Нагояа 2026 Азийн наадмын сүүлийн тоглолт нь болох юм.
Непалын багтай Монголын шигшээ өмнө нь Азийн наадамд таарч байсан. Ханжөү-2022 Азийн наадамд хоёр баг 11–р байрны төлөө тоглож, Непал 3:2-оор хожиж 11-р байр, Монгол 12-р байрт орж байв.
Волейболын шигшээ багтаа амжилт хүсье!
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




