Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг энэ удаа ямар амжилт үзүүлэх бол?

АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАЛААР ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
“Айчи-Нагояа 2026” Азийн наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд Япон улсад зохион байгуулагдана. Монгол Улс тус наадамд спортын 31 төрөлд 303 тамирчнаа сойх бөгөөд энэ нь өмнөх Азийн наадмаас 100 тамирчнаар цөөн үзүүлэлт юм. Өмнөх наадамд манай улс хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, 45 улсын баг тамирчдаас 22 дугаар байрт жагсаж байв. 1xBet-ын зүгээс Япон улсад болох гэж буй Азийн наадамд манай тамирчид хэр амжилттай оролцох боломжтойг онцолж байна.
Хэдийгээр оролцох тамирчдын тоо мэдэгдэхүйц буурсан ч Монголын баг уламжлалт амжилтаа үзүүлдэг спортын төрлүүддээ хүчтэй өрсөлдөхийн зэрэгцээ бусад төрөлд ч амжилт гаргах зорилготой байна.
ЯМАР ТӨРЛҮҮДЭЭС МЕДАЛЬ ХҮЛЭЭХ ВЭ?
Монголын багийн медаль хүртэх хамгийн өндөр боломжтой төрлүүдийн нэг бол чөлөөт бөх юм. Энэ төрөлд Т.Тулга онцгой анхаарал татаж байна. Тэрээр өмнөх Азийн наадамд түрүүлж, улмаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван удаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд саяхан “Улаанбаатар Опен” тэмцээнд түрүүлжээ. Эдгээр амжилт нь түүнийг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын медалийн төлөө өрсөлдөх гол тамирчдын нэг болгож байна.
Мөн Б.Мөнх-Эрдэнэ медаль хүртэх өндөр боломжтой. Тэрээр 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бол энэ жил тус тэмцээний финалд шалгарсан юм. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас ч өндөр амжилт хүлээж байна. Саяхан болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай таван бөх өөр өөрийн жингийн ангилалд медаль хүртсэнээс Э.Даваанасан алтан медаль хүртжээ.
Өмнөх Азийн наадамд Монголын баг жүдо бөхөөр хамгийн олон медаль хүртсэн билээ. Манай тамирчид хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаа алтан медалийн төлөө өрсөлдөх зорилготой байна. Энэ хүлээлтийг Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн үеийн амжилтууд улам нэмэгдүүлж байгаа юм. Тус тэмцээнд Монголын жүдочид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чансааг тэргүүлжээ. Эмэгтэйчүүдийн ангилалд Айчи-Нагояад амжилт гаргах гол найдваруудын нэг нь МУГТ Л.Энхрийлэн юм. Тэрээр 27 настай бөгөөд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна.
Мөн боксын төрлийг орхигдуулж болохгүй. Монголын боксчид 2018 болон 2022 оны Азийн наадмаас нийт гурван медаль хүртсэн амжилттай. Энэ удаа ч тэд медалийн тавцанд зогсох боломжтой гэж найдаж байна.
МОНГОЛЫН ТАМИРЧИД ЯМАР ТӨРӨЛД ГЭНЭТИЙН АМЖИЛТ ГАРГАЖ БОЛОХ ВЭ?
Холимог тулаан 2026 оны Азийн наадмын хөтөлбөрт шинээр багтаж байгаа нь Монголын тамирчдад медалийн тоогоо нэмэгдүүлэх боломж олгож байна. Манай тамирчид холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс таван медаль хүртсэн амжилттай. Түүнчлэн бөх, жүдо болон бусад тулааны спортын төрлүүдэд уламжлалтай амжилт гаргадаг нь холимог тулаанд өрсөлдөх техникийн суурь болж байна.
Байт харвааны спортод гаргаж буй Монголын ахиц дэвшил ч итгэл найдвар төрүүлж байгаа юм. Өмнөх Азийн наадамд Б.Отгонболд түрүүлснээр Монголын байт харвааны түүхэнд олон улсын томоохон тэмцээний анхны медалийг авчирч, энэ спортын хөгжилд томоохон түлхэц өгсөн билээ. Өдгөө Монголын шигшээ багт авьяаслаг харваачид цөөнгүй бий. Тэдний нэг нь Б.Оюун-Эрдэнэ юм. Тэрээр энэ жил Азийн цомын тэмцээнд залуу эмэгтэй харваачдаас хамгийн өндөр амжилт үзүүлж, Б.Отгонболдын хамт холимог багийн төрөлд алтан медаль хүртжээ.
Мөн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөс өндөр амжилт хүлээж байна. Өмнөх Азийн наадамд Монголын эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй баг финалд шалгарч, гайхалтай амжилт үзүүлсэн билээ.
ДҮГНЭЛТ
Монголын багийн алтан медалийн гол найдвар чөлөөт бөх, жүдо болон байт харвааны төрөлд төвлөрч байна. Үүний зэрэгцээ бокс, холимог тулаан, 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн үеийн амжилтууд манай улсад медалийн буухиагаа үргэлжлүүлэх боломж байгааг харуулж байна.
Тамирчдын оролцох тоо өмнөх наадмаас цөөн байгаа ч Монголын багийн уламжлалт хүчтэй төрлүүд, залуу авьяастнуудын өсөлт, олон улсын тэмцээнүүдийн амжилт нь “Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сонирхолтой, өндөр хүлээлттэй болгож байна.
Азийн наадмыг алгасалгүй үзэж, 1xBet-тэй хамт Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй!




