Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг "MGL-1 Fighting Championship тэмцээний 22 дахь аваргын бүсний төлөөх улаан "Khangarid Cup" нэрийн дор өнөөдөр 18:00 цагаас Аса Аренад эхэлнэ.
Тус тэмцээнд монголын 11 тулаанчид болон Япон, БНСУ, Бразил, Казакстан, Нигери улсын тамирчид оролцох бөгөөд нийт 8 тулаан болох юм. Мөн тус тэмцээний шүүгчдээр Монгол, АНУ, Канад, Сингапурын мэргэжлийн шүүгчид ажиллана.
Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг монголдоо урьж, өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготой юм.
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, "MGL-1 Fighting Championship" аваргын бүсний төлөөх тэмцээнийг 21 удаа, мөн залуу тамирчдын ранк өсгөх "MGL-1 Fight Night" тулааныг 6 удаа зохион байгуулаад байгаа юм.