MSports logo
Монгол улсаас Иогийн Азийн аваргаас анхны алтан медалийг О.Бэлгүтэй хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 30

  • Монгол улсаас Иогийн Азийн аваргаас анхны алтан медалийг О.Бэлгүтэй хүртлээ

    Энэ оны оны 4-р сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью Дели хотод зохион байгуулагдсан Азийн Иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн тэмцээнд манай улс маш амжилттай оролцлоо. О. Бэлгүтэй эрэгтэй төрөлд 8 ангиллаар оролцон 7 мөнгө, 1 алт хүртэж тус Иогийн спортын Азийн аваргын анхны Аварга цолыг эх орондоо авчирч байна.

    Онолбаатарын Бэлгүтэй нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд гаалийн мэргэжилтэн ажилтай бөгөөд 2022 оноос "Намасте Иога Монголиа" төвд иогоор хичээллэж эхэлсэн байна.

    Тэрбээр

    • 2022,2023 оны Монгол Улсын иогийн улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд алт, мөнгөн медаль
    • 2022,2025 оны Дэлхийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд хагас финал-д хүрч байсан туршлагатай.

    Мөн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд М.Энхбилэг 3 мөнгө 1 хүрэл, А.Насандэлгэр 1 мөнгө, Н.Марал 3 хүрэл, Т.Ялгуун 2 хүрэл медаль хүртэж 18 медалийн тоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс 2 дугаар байр эзэллээ.

    Дараагийн тэмцээн Арабын Эмират улсад 7-р сард болно.