MSports logo
Клубүүдийн дэлхийн аварга эхэлж Аваргуудын лигийн шинэхэн аварга Paris Saint-Germain клуб Испанийн Мадридыг бут ниргэлээ
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 16

  • Клубүүдийн дэлхийн аварга эхэлж Аваргуудын лигийн шинэхэн аварга Paris Saint-Germain клуб Испанийн Мадридыг бут ниргэлээ

    А хэсэг

    Энэ жилээс цоо шинэхэн форматаар явагдахаар болсон Дэлхийн хамгийн шилдэг 32 клубүүдийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнийг нээж Месси, Суарезээр ахлуулсан Inter Miami клуб Египетийн алдарт Al Ahly клубүүдийн хооронд гоёмсог тоглолт болсон ч үндсэн цагт гоол оролгүй 0:0 харьцаатай эвийн гэрээ байгуулж багууд оноо хуваалцлаа. 

    Клубүүдийн дэлхийн аварга эхэлж Аваргуудын лигийн шинэхэн аварга Paris Saint-Germain клуб Испанийн Мадридыг бут ниргэлээ

    Хэсгийн хоёр дахь тоглолт Бразилын хамгийн шилдэг түүхтэй багуудын нэг Palmeiras клуб Португалын алдарт Porto клубтэй тоглож мөн л үндсэн цаг гоолгүй тэнцээгээр дуусаж A хэсгийн дөрвөн баг дөрвүүлээ 1 оноотой нээлтийн тоглолтууддаа оролцлоо.

    Клубүүдийн дэлхийн аварга эхэлж Аваргуудын лигийн шинэхэн аварга Paris Saint-Germain клуб Испанийн Мадридыг бут ниргэлээ

    B хэсэг

    Клубүүдийн дэлхийн аваргын B хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт Европын Аваргуудын лигийн шинэхэн аварга Францын Paris Saint-Germain болон Испанийн Atlético de Madrid багуудын хооронд сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын 19 дэх минутад Гүрж шидтэн Khvicha Kvaratskhelia-ийн дамжуулалтаар Fabián Ruiz гоол оруулж 1:0 болгов. Эхний хагасыг дуусахтай зэрэгцэн Khvicha Kvaratskhelia-ийн дамжуулалтаар Vitinha гоол оруулж PSG клуб 2:0-ийн харьцаатайгаар эхний хагасыг тэргүүлж дуусгалаа. Хоёрдугаар хагасын 87 дахь минут Ibrahim Mbaye-ийн дамжуулалтаар Senny Mayulu гоол оруулж 3:0 болгов. Улмаар тоглолтын үндсэн цаг дуусаж 90+7 дахь минутад Азийн төлөөлөл БНСУ-ын шилдэг тоглогч Lee Kang-in 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж Францын аварга Аваргуудын лигийн аварга Paris Saint-Germain клуб 3 оноогоо хялбархан авлаа.

    Клубүүдийн дэлхийн аварга эхэлж Аваргуудын лигийн шинэхэн аварга Paris Saint-Germain клуб Испанийн Мадридыг бут ниргэлээ

    Хэсгийн хоёр дахь тоглолт Бразилын Botafogo клуб АНУ-ын Seattle Sounders клубийг 2:1 харьцаатай хожиж чухал 3 оноо авч Paris Saint-Germain клубийн хамтаар хэсгээ тэргүүлж байна.

    Клубүүдийн дэлхийн аварга эхэлж Аваргуудын лигийн шинэхэн аварга Paris Saint-Germain клуб Испанийн Мадридыг бут ниргэлээ

    C хэсэг

    С хэсгийн нээлтийн тоглолтыг Германы алдарт Bayern Munich болон Шинэ Зеландын Auckland City багуудын хооронд болж өнгөрлөө. Германы алдарт Bayern Munich клуб тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч 10:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. Тоглолтын гоолуудыг Kingsley Coman ( 6’, 21’), Sacha Boey ( 18’), Michael Olise (20’, 45+3), Thomas Müller ( 45’, 89’) Jamal Musiala ( 67’, 73’Pen, 84’) минутад гоолууд оруулсан байна. 

    Клубүүдийн дэлхийн аварга эхэлж Аваргуудын лигийн шинэхэн аварга Paris Saint-Germain клуб Испанийн Мадридыг бут ниргэлээ