Остин Мажор 2025 тэмцээний Ази тивийн #1 The Mongolz баг маань гуравдугаар шатанд 2-2 амжилттай 5-р тойрогт хүчирхэг G2 багийн эсрэг туллаа. Хэн хожсон нь Плей-Оффт шалгарч хожигдсон баг нь нутаг буцан тэмцээнийг өндөрлүүлэх байв. The Mongolz баг маань өөрсдийн сонгосон Ancient дээр эхний хагаст маш сайн хамгаалж 6:6 тэнцэж, харин хоёрдугаар хагаст тактик гэж юу байдгийг Европын шилдэг G2 багт хичээл зааж 7:0 раундийг авч 13:6-ийн харьцаатай хожив.
Остин Мажор: The Mongolz баг маань шинэ рекорд тогтоож Плей-Офф шатанд шалгарлаа
6 сарын 16


The Mongolz багийн сонгосон Ancient дээрх статистик үзүүлэлт
· 910: 16 kill, ADR 81.2
· Techno: 13 kill, ADR 70.4
· Mzinho: 12 kill, ADR 75.2

Харин хоёр дахь тоглолтын газрыг G2 баг dust2-г сонгосноор түүхэн тоглолт эхлэв. Нийтдээ 53 раунд гарсан аймшигтай тоглолтын эцэст The Mongolz баг маань 28:25 харьцаатай хожиж Плей-Оффт шалгарлаа. G2 багийн сонгосон dust2 дээр Senzu итгэмээргүй тоглолтыг үзүүлж 56 kill хийж Мажор тэмцээний бүх цаг үеийн хамгийн олон kill хийсэн тамирчин болж чадлаа. Мөн The Mongolz багаараа 194 kill хийсэн нь мөн л шинэ рекорд байлаа.

G2 багийн сонгосон dust2 дээрх статистик үзүүлэлт
· Senzu: 56 kill, ADR 103.6
· Blitz: ADR 105.7, 48 kill

The Mongolz баг маань Плей-Офф шатанд хүчирхэг FaZe багтай таарсан нь даагаа нэхэх сайхан боломж үүслээ гэж харж байна.
