Аваргуудын лигийн шөвгийн 8-ийн хариу тоглолт болоход бэлэн боллоо. Английн Астон Вилла клуб өөрсдийн “Villa Park” цэнгэлдэх хүрээлэндээ Францын Парис Сен-Жермен клубийг хүлээн авч тоглоно. Энэхүү 2 клубийн эхний тоглолт Парис Сен-Жермен клубийн “Parc des Princes” цэнгэлдэхэд болоход 3:1 харьцаагаар талбайн эзэн баг Парис Сен-Жермен клуб ялалт байгуулж байсан. Тэрхүү тоглолтод талбайн эздээс өдгөө 19 настай Desire Doue, Khvicha Kvaratskhelia, Nuno Mendes нар гоол оруулж байсан бол талбайн зочдоос Morgan Rogers багийнхаа цор ганц гоолыг оруулж байсан.
Аваргуудын лигийн шөвгийн наймын Астон Вилла болон ПСЖ-ийн хариу тоглолт өнөөдөр шөнө явагдана
4 сарын 15


Астон Вилла клубийн сүүлийн 3 тоглолт:
· Aston Villa 2:1 Nottingham Forest
· PSG 3:1 Aston Villa
· Southampton 0:3 Aston Villa
Парис Сен-Жермен клубийн сүүлийн 3 тоглолт:
· Dunkerque 2:4 PSG
· PSG 1:0 Angers
· PSG 3:1 Aston Villa
Өнөө шөнө болох тоглолтод талбайн эздээс Andres Garcia, Jamaldeen Jimoh, Donyell Malen нар оролцох боломжгүй Leon Bailey бага зэргийн зовуурьтай оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа бол Пари Сен-Жермен клубээс өнжих тоглогч байхгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Aston Villa клубийн боломжит гарааны бүрэлдэхүүн
/Дасгалжуулагч: Unai Emery 4-2-3-1/
Хаалгач: Emiliano Martinez
Хамгаалагч: Lucas Digne, Pau Torres, Ezri Konsa, Matty Cash
Хагас хамгаалагч: Amadou Onana, Youri Tielemans, Marcus Rashford, Morgan Rogers, Marco Asensio
Довтлогч: Ollie Watkins
Paris Saint-Germain клубийн боломжит гарааны бүрэлдэхүүн
/Дасгалжуулагч: Luis Enrique 4-3-3/
Хаалгач: Gianluigi Donnarumma
Хамгаалагч: Nuno Mendes, Willian Pacho, Marquinhos, Achraf Hakimi
Хагас хамгаалагч: Fabian Ruiz, Vitinha, Joao Neves
Довтлогч: Desire Doue, Ousmane Dembele, Khvicha Kvaratskhelia