Бишрэлт Металл баг BCL Asia-ийн гурав дахь аялан тоглолтоо өнөөдөр хийнэ. Багийн хамгаалан тоглогч З.Энхтөрөөс өнөөдрийн тоглолтын талаарх сэтгэгдлийг тодрууллаа. Тэрбээр Багаараа олон улсын шилдэг багуудтай өрсөлдөх нь олон талаараа туршлага болж, тоглогч бүр ямар нэг хэмжээгээр сайжрахад нөлөөлж байгааг онцоллоо.
Бишрэлт Металл - Metal pro basketball team өнөөдөр BCL лигийн 3 дахь тоглолтоо эзэн орны Taoyuan Pauian Pilots багтай 17.00 цагаас тоглоно. Амжилт Хүсье!