Монголын Волейболын спортын өнөө цагийн шилдэг тоглогчид болох Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нар Солонголын V лигт тоглохоор боллоо.
Тодруулбал Солонгосын Волейболын V лигийн драфтад тэд нэрээ өгсөн ба Б.Баярсайхан 2 дахь сонголтоор Hyundai Capital SkyWalkers багт, Ж. Энх-эрдэнэ 5 дахь сонголтоор Kepco Vixtorm багуудад тус тус сонгогдсон байна. Тус лиг нь нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон баг өрсөлддөг ба 2005 оноос хойш жил бүр зохиогддог Солонгосийн хамгийн том волейболын лиг юм.
Шилдэг тамирчид маань өмнө нь мөн адил Солонгосын лигт тоглож байсан туршлагатай ба энэ жил дахин Солонгосыг зорьж байна.
Б.Баярсайханы хувьд энэ жил Хасу Мегастарс багтай аваргын цом өргөсөн ба Финалын Үнэ цэнтэй тоглогч гэх нэр хүндтэй шагналын эзэн болсон. Түүний нэгдсэн Hyundai Capital SkyWalkers баг нь тус лигийн хамгийн олон буюу нийт 5 аварга хүртсэн томоохон баг бөгөөд өнгөрсөн улиралд мөн аварга авч байжээ.
Монголын лигт энэ жил эргэн ирсэн Б.Баярсайханы хувьд SG Hawks багт нэгдсэн ба тэд энэ улирал Хүрэл медаль хүртсэн амжилттайгаар улирлаа өндөрлүүлсэн. Б.Баярсайханы нэгдсэн Suwon Kepco Vixtorm баг нь мөн олон жилийн түүхтэй баг ба өнгөрсөн улиралд 13-23 амжилттайгаар улирлаа өндөрлүүлж байжээ.
Монголын Волейболын спортын шилдэг тамирчдадаа амжилт хүсьеь!