MSports logo
Зион Уилламсон: Хэрвээ солигдвол Даллас лав биш шүү. Тэд нар намайг тарганаар минь дуудах болно
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 13

  • Зион Уилламсон: Хэрвээ солигдвол Даллас лав биш шүү. Тэд нар намайг тарганаар минь дуудах болно

    НБА-ийн солилцооны цонх хаагдахаас өмнө олон олон сонирхолтой солилцоонуудыг бид харлаа. НБА гэлтгүй дэлхий нийтийг цочироосон нэгэн солилцоо болсон нь мэдээж Лука Дончич, Энтони Дэвис нарын солилцоо. Далласын фэнүүд одоог хүртэл энэхүү солицоонд итгэж чадахгүй байгаа бөгөөд ордонд орж ирсэн багийн удирдлагуудаа тоглолт бүр дээр шүүмжилсээр байна. Харин энэ солилцоо Далласын хөгжөөн дэмжигчид гэлтгүй олон НБА-ийн супер одуудын сэтгэлд нэгийг үлдээгээд амжжээ. Ямар ч супер од, ямар ч ирээдүйтэй тоглогч байлаа гэсэн тухайн багтаа баталгаатай үлдэхгүй гэдгийг дэлхий нийтэд харуулав. Үүнтэй холбоотойгоор олон одууд хэзээ ч явахад бэлэн байх ёстой гэдгээ ухамсарласан биз.

    Тэдний нэг нь Нью Орлеанс Пеликансын багийн довтлогч Зион Уилламс бөгөөд тэрбээр энэ талаар ам нээжээ.

    "Хэрвээ би нэг өдөр солигдох нь тодорхой болбол Даллас Маверикс баг руу солигдмооргүй байна. Тэд нар намайг тарганаар минь дуудах биз" гэжээ.

    Зион энэ жил 24 настай ч олон тоглолтыг бэртлийн улмаас өнжиж ердөө 17 тоглолтод оролцсон. Оролцсон тоглолтууддаа 23.9 оноо 7.3 самбар, 4.9 дамжуулалт дунджилж байгаа ч багийн ихэнх тоглогчоо бэртэлд алдсан тэд драфтын хойноос явахаас өөр аргагаүй болсон юм.