"Хүндэт Мадридийн фэнүүддээ
Цаг нь боллоо. Энэ мөчийг би хэзээ ч ирнэ гэж хүсэж байсангүй ээ, Гэвч энэ бол хөлбөмбөг, амьдралд бүх зүйл эхэлсэн шигээ бас дуусдаг. Энэ ням гарагт би сүүлийн удаа Santiago Bernabeu цэнгэлдэхэд сүүлчийн тоглолтоо хийнэ.
Би 2012 онд дэлхийн хамгийн том багийн өмсгөлийг өмсөж маш том амбиц тээж ирж байсан. Гэхдээ дараа юу болохыг хэзээ ч төсөөлж байгаагүй.
Real Madrid багт тоглох нь миний хөлбөмбөгчний хувьд ч, хүний хувьд ч амьдралыг минь өөрчилсөн.
Түүхэн дэх хамгийн шилдэг клубийн хамгийн амжилттай үеийн нэг хэсэг байсандаа бахархаж байна. Би клубтээ, ялангуяа Ерөнхийлөгч Флорентино Перес, хамт тоглосон багийн нөхөд, дасгалжуулагчид болон энэ бүх хугацаанд надад тусалсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.
Эдгээр олон жилийн хугацаанд би гайхалтай мөчүүдийг мэдэрсэн, боломжгүй мэт байсан эргэн ирэлтүүд, финалын тоглолтууд, баяр хөөр, Бернабеу цэнгэлдэх хүрээлэн дэх ид шидтэй шөнүүд… Бид бүхнийг ялж чадсан. Би маш их аз жаргалтай байсан. Үнэхээр маш их жаргалтай.
Гэхдээ цом, ялалтаас илүүгээр би бүх Мадридын хөгжөөн дэмжигчдийн хайр, халамжийг зүрх сэтгэлдээ авч явдаг. Би та нартайгаа хэрхэн онцгой холбоотой болохоо, та бүхнээс авсан дэмжлэг, хүндлэл, хайр халамжийг яг яаж тайлбарлахаа үнэхээр мэдэхгүй байна. Та бүхний надад үзүүлсэн алга ташилт, хайрын бүхий л илэрхийллүүдийг би хэзээ ч мартахгүй.
Би сэтгэл хангалуун явж байна. бахархал, талархал, мартагдашгүй дурсамжаар дүүрэн. Клубийн дэлхийн аваргын дараа энэ өмсгөлийг талбай дээр дахиж өмсөхгүй ч, би үргэлж Мадридын үнэнч дэмжигч байх болно"
хэмээн өөрийн цахим хуудасанаа нийтэлжээ.