Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны улирын Плэй-Оффын хагас шигшээ цуврал өнөөдөр эхэлнэ. Өнгөрсөн жилийн аваргаа хамгаалахад нэг шат ахисан, шинэхэн МVP-тэй Хасын Хүлэгүүд баг энэ Плэй-Оффт томоохон шуугиан тарьсан Демаркус Казинс тэргүүтэй Сэлэнгэ Бодонс багууд 19:10 цагаас дээд лигийн талбайд цувралын эхний тоглолтоо хийх гэж байна. Хасын Хүлэгүүд баг эхний шатанд Дархан Юнайтед багийг 4-1 харьцаатай, Сэлэнгэ Бодонс баг BCH Knights баг 4-1 харьцаатай тус тус ялж аль аль багууд 5 тоглолт хийсэн байна. Msports.mn-ий зүгээс Плэй-Оффын эхний шатанд хоёр баг нийт 5 цувралд ямар статистик үзүүлэлт үзүүлсэн. Монгол болон гадаад тоглогчдоос ямар тоглогчид онцгойрсныг сонирхуулж байна.
Улиралд: Сэлэнгэ Бодонс 1-2 Хасын Хүлэгүүд
Плэй-Оффын эхний шатанд