MSports logo
Энэ цаг үеийн Ирландын шилдэг таван тамирчин
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 21

  • Энэ цаг үеийн Ирландын шилдэг таван тамирчин
    Ирландууд сүүлийн жилүүдэд Дэлхийн спортын зах зээлд хүчтэйгээр орж ирж буй. Тэгвэл энэ 2024 оны хамгийн шилдэг Ирландын тамирчдын гол амжилтуудыг олон улсын спорт бүүкмэйкинг 1xbet-ын зүгээс тоймлон хүргэж байна.

    1. Даниел Уиффен

    Энэ цаг үеийн Ирландын шилдэг таван тамирчин

    Даниел Уиффен хоёр дахь олимпдоо төгс формтой оролцсон. Тэрбээр 2023 оны сүүлээр Румыны Отопени хотод болсон Европын аваргад гурван алтан медаль хүртсэн бол 2024 оны хоёрдугаар сард Дохад болсон усан спортын дэлхийн аваргад хоёр алт авсан. Даниел Уиффенээс өмнө ямар ч ирланд тамирчин дэлхийн аваргаас медаль авч байгаагүй.

    Даниел Уиффен 800 метрийн чөлөөт сэлэлтэд алтан медаль хүртэж, олимпийн дээд амжилт тогтоосон. Харин 1500 метрийн зайд хүрэл медаль авч, аваргын алтан медалиас атгаад алдсан ч үр дүн нь гайхамшигтай байлаа. Ийнхүү Уиффен Парисын олимпод Ирландын хамгийн амжилттай тамирчин болжээ.Түүнийг ирээдүйд олон ялалт хүлээж байна. Тэр дөнгөж 23 настай гэдгийг санах хэрэгтэй.

    2. Келли Харрингтон

    Энэ цаг үеийн Ирландын шилдэг таван тамирчин

    Токио дахь алтан медалийнхаа дараа Келли Харрингтон мэргэжлийн бокст шилжихгүй байхаар шийдсэн. Дублин хотын энэ бүсгүй Ирландын анхны олимпын аварга цолоо хамгаалсан эмэгтэй боксчин болохыг мөрөөдсөн. 2024 оны дөрөвдүгээр сард Белградад болсон Европын аваргад хүрэл медаль авсан ч олимпод бэлдэх гурван сар түүнд алдаагаа засах боломж олгов. Парис дахь өрсөлдөөн Токиогоос хамаагүй хүнд байсан ч Келли Харрингтоныг хэн ч зогсоож чадсангүй.

    Тэрбээр түүхэн амжилтаа бүтээж, олимпын аварга цолоо амжилттай хамгаалсан. Түүхийг бүтээсний дараа тамирчны хувьд зодог тайлахад харамсах зүйлгүй байсан аж. "1xBet Монгол"-ийн чанар, Келли Харрингтоны ур чадвар хоёр ижил гэж ойлгож болно.

    3.Пол О’Донован

    Энэ цаг үеийн Ирландын шилдэг таван тамирчин

    30 настай түүний амжилтыг хамтрагч Финтан МакКартигүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд Токио болон Парисын олимпод хосоороо алт авсан. Гэсэн ч Пол О’Донован илүү тууштай байж, өндөр амжилт гаргасан. Тэрбээр ах Гэри О’Доновантай хамт Риогийн Олимпод мөнгөн медаль хүртсэн.

    Ийнхүү Пол О’Донован гурван өөр олимпод медаль хүртсэн Ирландын анхны тамирчин болж, шүтэн бишрэгчид түүнийг олимпын түүхэн дэх Ирландын шилдэг тамирчнаар өргөмжилсөн.

    4. Рис МакКлэнаган


    Энэ цаг үеийн Ирландын шилдэг таван тамирчин

    Рис МакКлэнаган Токиод болсон олимпод Ирландын анхны гимнастикийн алтан медалийг авчрахыг зорьсон ч туршлага дутсанаас долоодугаар байрт орж байв. Гэхдээ тэрбээр Парисын олимп хүртэлх гурван жилд их хөдөлмөрлөж, дэлхийн хоёр удаагийн аварга, Европын аваргын хоёр алттай болсон.

    2024 оны наймдугаар сарын 3-нд Парист болсон олимпын модон морины төрөлд түрүүлж, мөрөөдлөө биелүүлсэн юм.

    5. Кайвин Келлехер

    Энэ цаг үеийн Ирландын шилдэг таван тамирчин

    Ливерпулийн хаалгач ирланд эрийн хувьд 2024 оны хоёрдугаар сард хоёр дахь цомоо авсан хүртсэн. Холбооны цомын финалд Келлехер хаалгандаа гоол алдаагүй бөгөөд баг нь Челсиг 1:0-ээр ялсан. Тэр ч байтугай одоо Английн Премьер лигийн аваргын төлөө өрсөлдөж байгаа.

    25 настай Келлехер дэлхийн шилдэг хаалгачдын нэг болох Алиссонд бодит өрсөлдөгч болж, гарааны эрхийн төлөө өрсөлдөж байна. Тэрбээр энэ улиралд Аваргуудын лигт дөрвөн тоглолтонд оролцож гурван удаа хаалгаа хуурай манасан бөгөөд Премьер лигт 900 гаруй минут тоглон Челси болон Манчестер Ситигийн эсрэг баг нь хожил байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

    Ирланд улс хүн ам цөөнтэй ч спортоор дэлхийд амжилт гаргаж болдгийг хангалттай харуулж байна.