MSports logo
PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд Германы MOUZ баг аваргалж, Team Falcons дэд байранд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 24

  • PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд Германы MOUZ баг аваргалж, Team Falcons дэд байранд шалгарлаа

    Цахим спортын CS2 төрлийн PGL Cluj-Napoca 2025 тэмцээн Румын улсын нийслэл Бухарест хотноо 02-р сарын 14-нөөс 02-р сарын 23-ны хооронд амжилттай зохиогдож, өчигдөр шөнө аваргаа тодрууллаа.

    Тэмцээний шөвгийн дөрөвт Faze Clan, Team Falcons багуудын тоглолтод Team Falcons өрсөлдөгчөө 2-0 харьцаатай буулгаж авсан бол нөгөө талд MOUZ баг Astralis багийг 2-1 харьцаатай буулган авч шигшээ шатанд шалгарсан.

    Тэмцээний гуравдугаар байрын төлөө Astralis болон Faze Clan багууд өчигдөр 21:00 цагаас өрсөлдөж Astralis баг өрсөлдөгчөө 2-1 харьцаатай хожиж, гуравдугаар байр эзэлжээ. Манай The MongolZ багийг шигшээ 8-д буулгаж авсан Astralis баг ийнхүү 150,000 ам долларын эзэд болсон байна.

    PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд Германы MOUZ баг аваргалж, Team Falcons дэд байранд шалгарлаа

    CS2 төрлийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээний аваргын тоглолт шөнө 01:50 цагаас Team Falcons, MOUZ багуудын хооронд эхлэв. Best of 5 буюу түрүүлж 3 хожсон баг аварга авах өрсөлдөөнд Германы MOUZ баг өрсөлдөгчөө 3-1 харьцаатай буулган авч, PGL Cluj-Napoca 2025 тэмцээний аваргын цомыг өргөж байна.

    MOUZ баг 400,000 ам долларын шагнал авсан бол Team Falcons 187,5000 ам доллартойгоор тэмцээнийг өндөрлүүллээ.