MSports logo
Өнгөрсөн жилийн аваргуудын тулаан өнөөдөр дахин үргэлжилнэ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 25

  • Өнгөрсөн жилийн аваргуудын тулаан өнөөдөр дахин үргэлжилнэ

    Үндэсний Дээд лигийн эмэгтэйчүүдийн аваргын төлөөх цуврал өнөөдөр 18:10 цагаас эхэлнэ. 

    2023 оны аварга, энэ улирал 14-1 амжилттайгаар хүснэгтийг итгэл төгс тэргүүлсэн Улаанбаатар Амазонс клуб Плэй-оффын эхний шатанд АОДЭ М Винкс багийг цувралд 4-1 харьцаатайгаар тэргүүлж дахин Аваргын финалд шалгарсан.

    Харин нөгөө талд өнгөрсөн жилийн аварга Омни Хүлэгүүд баг 11-4 амжилттайгаар улирлыг өндөрлүүлж, Плэй-оффт Аравт клубыг 4-1-ээр илүүрхэж, аваргын цомоо хамгаалахаар дахин Финалд шалгарлаа.

    Өнгөрсөн жилийн аваргуудын тулаан өнөөдөр дахин үргэлжилнэ

    2024-2025 оны улирад тус хоёр баг нийт 3 удаа учраа таарсан.

    10-р сарын 12-нд болсон улирлын нээлтийн тоглолтод

    71-65 харьцаатай Улаанбаатар Амазонс клуб

    12-р сарын 7-нд болсон хоёр дахь тоглолтод

    79-38 харьцаатай Улаанбаатар Амазонс клуб

    01-р сарын 18-нд болсон улирлын сүүлийн тоглолтод Омни Хүлэгүүд баг 63-61 харьцайгаар хожил байгуулж Улаанбаатар Амазонс клубын улиралд авсан цорын ганц хожигдлыг амсуулсан билээ.

    Өнөөдөр Үндэсний Дээд лигийн энэ улирлын хамгийн шилдэг багуудын өрсөлдөөн 18:10 цагаас эхлэх гэж байна.