MSports logo
МУГТ, Их Мастер Б.Мөнгөнтуул Fide-эмэгтэйчүүдийн гран приг тэргүүлж байна
  • Д
    Дөлгөөн

    2 сарын 20

  • МУГТ, Их Мастер Б.Мөнгөнтуул Fide-эмэгтэйчүүдийн гран приг тэргүүлж байна

    ♟️МУГТ, Их Мастер Батхуягийн Мөнгөнтуул Монакогийн FIDE Women's Grand Prix 2024-2025 тэмцээнд амжилттай оролцож, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.


    📝 Тус тэмцээнд Дэлхийн чансаа өндөр 10 тоглогчид тойргоор тоглоно. Цагийн хяналт нь эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь тоглолтын үлдсэн хугацаанд 30 минут, нэг алхамаас эхлэн нүүдэл бүрийг 30 секундээр нэмэгддэг журамтай.

    Тэмцээний эцсийн шатанд үндэслэн тоглогчид Гран При оноо авна. Зургаан тэмцээнээс бүрдсэн цувралын төгсгөлд хамгийн их Гран При оноо авсан хоёр тоглогч дараагийн эмэгтэй нэр дэвшигчдийн хамт тэмцээнд оролцох эрхээ авдаг байна.

    ✅МУГТ, Их Мастер Б.Мөнгөнтуулын МУГТ Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга Швейцарийн Александра Костеньюктайг хүндхэн тоглолтын эцэст хожиж бүхэл оноо авсан бол өчигдөр хоёр дахь өрөгтөө энэхүү гранприд өрсөлдөж буй 10 шатарчныг чансаагаар манлайлж буй БНХАУ-ын их мастер 2017 оны дэлхийн аварга Тан Жунгуйтай тоглож хайнцсан байна. Ингэснээр 1.5 оноотой тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээн бичигдэж байна.

    Өнөөдөр Энэтхэгийн их мастер Хюмпи Конерутай тоглох хуваарьтай байна.


    Монакагоийн FIDE эмэгтэйчүүдийн Гран При 02-р сарын 18-аас 02-р сарын 28 хүртэл нийт 10 өдөр үргэлжилж, шилдэгүүдээ тодруулна. Тэмцээний шагналын сан 80 мянган евро бөгөөд:

    1-р байр чансааны 130 оноо 30 мянган евро

    2-р байр чансааны 105 оноо 22 мянган евро

    3-р байр чансааны 85 оноо 16 мянган евро гэх мэт шатлалаар буурах юм.


    #Mnews #Mpost #Msports #FIDE #Munguntuul #InternationalMaster #grandprix


    Спортын мэдээ мэдээллийг Msports.mn-ээс